Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн урилгаар тус улсад хийсэн төр…

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Дипломат харилцааны 34 жилийн түүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Беларусь Улсад хийсэн анхны төрийн айлчлалаар дараах үр дүнд хүрлээ. • “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” гэрээ, 2027–2029 оны хамтын ажиллагааны замын зураглал болон салбар хоорондын 10 гаруй баримт бичиг байгууллаа. • Худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлж, тээвэр, логистик, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөдөө аж ахуйн техник нийлүүлэх, Монголд трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцлээ. • “Цагаан алт”-ын хүрээнд ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хамтран судлахаар боллоо. “Монголын нууц товчоо” беларусь хэлнээ хэвлэгдэж, “Монголын сайхан орон” тоглолт Минск хотноо болсон нь хоёр ард түмний соёлын хэлхээ холбоог бататгалаа. Халуун дотноор хүлээн авсан Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Беларусийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийлье.

Original by @ukhnaakhurelsukh

Earth Empire